Дархан сумын хүүхдүүд Эко сургуультай болно
2020.01.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дархан сумын хүүхдүүд Эко сургуультай болно

Дархан-Уул аймгийн 15 дугаар багт 960 хүүхдийн хүчин чадалтай эко сургууль ашиглалтанд орно. 

Хамгийн их хүн амтай баг болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах хүчин чадалтай эко сургууль баригдахаар төлөвлөгдсөн юм. Эко сургууль барихтай холбогдуулан тус багийн иргэдээс санал сонсох нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт холбогдох удирдлагуудаас гадна 15 дугаар багийн иргэдийн төлөөлөл оролцож сургуулийн орчинд ногоон байгууламж, олон төрлийн спортын талбай байгуулж олон улсын стандартад нийцсэн бусад аймаг орон нутагт жишиг болохуйц сургуулийг барьж байгуулахыг хүссэн юм.

Нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах боломжтой тус эко сургуулийн барилгын зураг төсөв ирэх 3 дугаар сард бэлэн болох юм байна. Ингэснээр Дархан сумын 15 дугаар баг буюу Хүслийн хотхоны хажууд байрлах эко сургуулийн барилгын ажил эхлэнэ.

ШИНЭ МЭДЭЭ