МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.29
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Дэлгэрсайхан: Цэнэг хураагуурын системийг хаана барьж байгуулах вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.29/хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Цэнэг хураагуурын системийг барьж байгуулахыг дэмжиж байна. Энэ байгууламжыг хаана байгуулах вэ? Өнөөдрийн байдлаар Сайншанд дээр салхины 55мв, нарны 20 мГв, Замын-Үүд дээр 30мГв тоног төхөөрөмж тавигдчихсан байгаа. 

Сайншандад тог цахилгааны хэрэгцээ маш их нэмэгдсэн. Төмөр зам барьж байгаатай холбогдуулан үйлдвэрүүд шинээр баригдаж байна, зарим нь нүүж очиж байна. Үүнийг цахилгаанаар яаж хангах вэ?

Говьсүмбэр- Сайншандын хоорондох дамжуулах шугамыг яаж шийдэх вэ? Энэ бол хамгийн санаа зовоож байгаа асуудал. Дамжуулах бараг боломжгүй юм билээ шүү. Хэрэглээ урдаа байдаг хойноос цахилгаан авдаг. Тиймээс энэ хураагуурыг яг хаана барьж байгуулах гээд байгаа юм бэ? 

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ