2020.01.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дархан сумын дөрөвдүгээр багийн шинэ цэцэрлэг багачуудаа хүлээж байна
Дархан-Уул аймгийн Дархан суманд улсын төсөвт хөрөнгө оруулалтаар баригдсан 6 дахь цэцэрлэг ашиглалтад орох гэж байна.
Энэ цэцэрлэг Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар цэцэрлэгийн 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өргөтгөлийн барилга бөгөөд тус ажлыг "Цагаан зуун" ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэжээ.
Мөн удахгүй Дархан сумын 4 дүгээр багт 250 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Дээрх цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр жил жилийн улсын нэгдсэн төсөвт тусгуулж чадсанаар ийнхүү ажил хэрэг болж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болоод байгаа юм.