2020.01.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Ц.Мөнх-Оргил: Манай улсын хувьд хэрэгжүүлэхгүй гэж бодож байгаа заалт байна уу?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Маш чухал конвенц байна. Конвенцод нэгдэн орж байгаа улс орон зарим заалтыг ийм ийм нөхцөл шаардлагаар бид нар хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлээд хэрэгжүүлэхгүй байж болох юм байна. Манай орны хувьд хэрэглэхгүй гэж бодож байгаа заалт байна уу? Конвенцоороо бол эрх нь байна. Эсвэл бүгдийг нь хэрэгжүүлэх гээд байгаа юм уу?
Конвенцын зүйл заалтыг үндэснийхээ хууль тогтоомжид тухайлбал аюулгүй ажиллагааны дүрэм стандарт техникийн зохицуулалтууддаа нэг бүрчлэн тусгаж өгнө гэж үүрэг хүлээж байгаа юм байна. Нэгэнт ийм үүрэг хүлээж байгаа бол энэхүү конвенцод нэгдэн орох хүсэлтийнхээ хамт үндэсний хууль тогтоомжид орох гэж байгаа өөрчлөлтөө хамт оруулж ирэх ёстой. Тэр харагдахгүй байна. Тэрийг хэзээ хийх юм.
Энэ конвенц өөрөө маш чухал чухал заалтуудтай юм байна. Дээврийн ажил хийвэл ингэнэ газар доор ажиллавал, гадаа заслын ажил хийвэл гээд маш нарийн заалттай юм байна. Конвенц нэгдэн ороод үүнийг хэрэгжүүлж чадах уу?