МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М60 клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна
2020.01.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

М60 клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргилоос залуу сэтгэлгээ, дипломатч хүний ёс суртахуун, өндөр боловсрол, өөр сэтгэлгээ байнга “үнэртэж” байдаг, өнөөгийн парламентын өвөрмөц нэгэн төрх гэж тодорхойлж болно.

УИХ-ын чуулган болон байнгын хороодын хурал дээр байнга үг хэлээд байдаггүй ч аливаа хуулийн төслийг нухацтай судлан ул суурьтай, баримт, жишээтэй нь хаа нэг час хийсэн чухал үг хэлчихдэг. Тэрээр тойргийн иргэдтэйгээ эргэх холбоотой байж, тэднийхээ тархи оюун, бие, эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх ажил нь ч өвөрмөц. 

Тэрээр 2018 онд тойргийн иргэддээ зориулж М60 ахмадын клубыг байгуулсан. Энэ клубын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж ахмадуудаар ч тогтохгүй бүх насныханд зориулсан хөгжлийн үйл ажиллагааг явуулж байна. 

 

Хүүхэд багачууддаа зориулж Шатар, Уран зураг, Соробан сампин, Балет, Иог, Таеквондо, Англи, Солонгос хэлний шат шатны сургалтуудыг явуулдаг бол ахмадууд иог, хийн дасгал, нийтийн бүжиг, зөв хооллолтын сургалтуудад хамрагдаж байна. 

 

Харин залуучууд, хөдөлмөр эрхлэх насныханд зориулж, үсчин, гоо сайхан, маникюрын сургалтуудыг явуулж байна. Дээрх бүх сургалтууд үнэ төлбөргүй төдийгүй тасралтгүй явагддагт тойргийн иргэд маш талархалтай байна. 

М60 клубт өдөртөө ахмадууд ирж цагийг зугаатай өнгөрөөж, хөзөр тоглох, дасгал хөдөлгөөн хийж, зарим өдрүүдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгшт хамрагддаг бөгөөд Ц.Мөнх-Оргил гишүүний бие төлөөлөгчтэй уулзаж, өөрийн санал хүсэлтээ уламжлуулдаг байна. 

Монгол төрийн түшээ хүн өөрт нь итгэл үзүүлж, төрийн хууль батлах дээд байгууллагад өөрийн төлөөлөл болгон сонгосон ард иргэдтэйгээ байнга холбоотой байж, тэдний санаа бодлыг сонсож, өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг цаг алдалгүй шийдэж байхыг Ц.Мөнх-Оргил гишүүн чухалчлан ажилладаг нь М60 клубын үйл ажиллагаанаас шууд харагдаж байна.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ