МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.31
Улстөр

Л.Мөнхбаатар: Хэн ямар хууль санаачилж байгаа нь олон нийтэд ил байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Өмнө жилүүдэд сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцдэг нэг асуудал байсан. Энэ бол Улсын нийгэм эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаарх сонгуулийн өмнөх мэдэгдэлийг хэлэлцдэг. Төсвийн тухай хуульд заасан энэ асуудал яагаад орж ирээгүй байна вэ? Энэ асуудлыг нэмж оруулах саналыг гаргаж байна.

Хэлэлцэх асуудлын дараалалд УИХ, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцэхээр оруулж ирсэн. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийг хасвал ямар вэ?  Дараагийн парламент нь бүрдэхээрээ дэгээ батална биз. Цаашид ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо хууль тогтоогчийн нэрийг нь хамт бичиж оруулж ирвэл яасан юм бэ?Хэн, хэн ямар хууль санаачилж байгаа нь олон нийтэд ил байх ёстой.

Түүний асуултанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ