2020.01.30
Гадаад харилцаа
Авто замын тусгай зориулалтын техник худалдан авахаар ярилцлаа
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хоёр дахь өдөр Б.Энх-Амгалан сайд 2015 оноос хойш яригдаж буй Беларусийн МАЗ компанид үйлдвэрлэсэн тусгай машин болон авто зам цэвэрлэх, услах, элс болон тусгай бодис цацах зориулалттай машиныг тус бүр 21 ширхгийг худалдан авах төслийн хэрэгжилтийн талаар ярилцаж, Монголын авто замын засвар арчлалтыг сайжруулахад уг техникийн хэрэгцээ шаардлага их байгааг дуулгаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02