МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Улсын аваргууд тодорлоо
2020.02.13
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас сар шинийн өмнө Улсын аварга малчин өрх, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгаас дараах хүмүүс "Улсын аварга" хэмээх эрхэм хүндэтгэлийг хүртжээ. 

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Уртбулаг багийн малчин Мижидийн Ганбаатар
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Төөчөөгийн Галтбаяр
- Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Аюушийн Норовбадам
- Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн малчин Жамцын Доржсүрэн
- Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Чойнорын Түдэвванчиг
- Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Даваасүрэнгийн Даваадорж
- Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн малчин Гүрбадамсэдийн Дагвасүрэн
- Арбулаг сумын Сүмбэр багийн малчин Мачуухайн Батбаяр
- Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Даваагийн Нямцэрэн
- Рашаант сумын Энхтал багийн малчин Алтанхуягийн Оюунсүрэн
УЛСЫН АВАРГА ЦААЧИН ӨРХ
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалай
УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН
- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эмт багийн малчин Нямсүрэнгийн Пүрэвсүрэн
УЛСЫН ХОШОЙ АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” ХХК
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ
- Тариалан сумын “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн механикжуулагч Чойжилсүрэнгийн Эрдэнэсан
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй малчид, тариаланчиддаа баяр хүргэж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ