2020.02.13
Гадаад харилцаа
People in Need олон улсын байгууллага дэмжлэг үзүүлэхээр боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Пиипл ин Ниид” (People in Need) Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Тим Женкинсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар корона вирустэй холбоотой хорио цээрийн хүрээнд гэр бүлийн амьдралын нөхцөл тааруу өрхийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдийг яаралтай тогтоож, шуурхай дэмжлэг үзүүлэх салбар дундын хамтарсан багийг ажиллуулах асуудлаар санал солилцов.
Мөн 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдэд хүнсний болон ариун цэврийн хэрэгслийн тусламж үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын таван цэцэрлэгийг сонгон авч, хамтарч ажиллахаар боллоо.