2020.02.19
Зам, Тээвэр
Б.Энх-Амгалан: Хот хоорондын тээврийг хязгаарлах эсэхийг маргааш шийднэ
Зургаан аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгаасаа гарах болон орох тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэвч аймгийн Засаг дарга нар дангаараа ийм шийдвэр гаргах эрхгүй гэдгийг Засгийн газрын зүгээс мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тайлбар хийлээ. Тэрээр "Аймгуудын замыг хаах уу, үгүй юү гэдгийг маргааш Улсын онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай ярьж байсан юм. Гэвч иргэдийн олонх нь хувийн машинаараа явдаг учраас энэ асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02