Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудад амны хаалт гар ариутгагч хандивлалаа
2020.03.04
Эрүүл мэнд

Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудад амны хаалт гар ариутгагч хандивлалаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газарт “Удвал дент” шүдний эмнэлэг 1000 ширхэг нэг удаагийн амны хаалт болон 100 ширхэг гар ариутгалын шингэн хандивласныг нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчид болох зам талбайн үйлчлэгч, цэцэрлэгч, хог тээврийн машины жолооч, ачигч, хогийн цэгийн ажилчид, нийтийн бие засах газрын үйлчлэгч нарт гардууллаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулсан “Удвал дент” ХХК-ийн захирал Г.Солонго болон нийт хамт олонд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ