МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна
2020.03.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна

“Малын удмын сангийн үндэсний төв”-ийн цогцолбор нь 22.3 га талбайг хамарсан нийт 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 2014-2015 онд санхүүжилт хийгдээгүйн улмаас барилгын ажил зогсонги байдалтайгаар 2 жил болсон.

Харин үндэсний хэмжээний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр холбогдох яам, газрын удирдлагуудтай уулзаж, асуудлыг судлан шийдвэрлэж, 2017-2018 онд улсын төсөвт шаардлагатай санхүүжилтийг суулгаснаар 2018.07.03-ны өдөр ашиглалтад орж нээлтээ хийсэн билээ.

Ингэснээр нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын генийг сайжруулах чиглэлээр хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт болсон. Үйл ажиллагаа эхлээд 2 жил орчим болж буй тус төвийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд батлагдсан үйлдэр омгийн малаас үр авч ашиглаж, хадгалж байна. Тулгамдаж буй асуудал олон байгаа ч дотоод нөөц боломжоороо ажиллаж байна.

Тус төвд шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг сайжруулах, дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй ажиллуулах шаардлага байгааг УИХ-ын Б.Баттөмөр онцолсон. Дээрх асуудлыг ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүд, харъяа яам, аймаг орон нутгийнхан хамтарч ажиллах ёстойг ч дурдсан билээ. Одоогоор донор малыг бий болгох ажил нь тулгамдамж буй асуудлын энэ тэргүүнд тавигдаж байгаа талаар “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн үйлдвэр технологийн албаны дарга Н.Бархас мэдээлж байлаа.

vip76.mn

ШИНЭ МЭДЭЭ