МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Эхний ээлжинд эдийн засгаа хөдөлгөөнд оруулах нь чухал байна
2020.04.03
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Эхний ээлжинд эдийн засгаа хөдөлгөөнд оруулах нь чухал байна

Ажлын хэсэг дээр нийгмийн даатгал төлж байгаа ажил олгогч бүхэнд сард 200-500 мянган төгрөгийн дэмжлэг гэж ярьсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхдээ хүндэрсэн аж ахуйн нэгжүүд гэсэн утгатай орсон байна.

Энэ нь 2019 оны эцсийн тайлангаар өгсөн ажлын байрыг хадгалах зорилгоор ажилчдад дэмжлэг үзүүлэх санаа байв. Мөн ажлын хэсэг дээр өнөөдрийн энэ бэрхшээлийг яаж давж гарахыг ярьсан. 

Эхний ээлжинд эдийн засгаа хөдөлгөөнд оруулах нь чухал байна. Засгийн газар долоон хөтөлбөр зарлачихаад эдийн засгийн хямралын эсрэг хариу арга хэмжээ дууслаа гэж тооцож болохгүй. Үүний дараа зээлтэй аж ахуйн нэгжүүдээ яах вэ, тодорхой салбарыг хүндэрсэн компиануудаа хэрхэх вэ гээд шийдэх олон асуудал байна. 

Энэ долоон шийдвэр аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байгаа ачааг хөнгөлсөн болохоос шууд эдийн засгийн харилцаанд оролцох бэлэн мөнгө биш юм. Бусад улс орон бэлэн мөнгөний дэмжлэг их өгч байна.

ШИНЭ МЭДЭЭ