МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.07
Улстөр

Д.Тогтохсүрэн: Хуулийг өргөн барьдаг үйл явцыг хурдасгах, хялбарчлах шаардлага байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07/Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 

Байнгын хорооны гишүүддээ өглөөний мэнд дэвшүүлье. Онцгой нөхцөл байдлын үед парламент тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Тиймээс онцгой нөхцөлд хуралддаг дэгтэй болъё гэж байгаа нь зөв. Дэлхий нийт Короновурисын улмаас маш хүнд сорилттой тулгарч байна. Улс орнуудын парламент зогсож, доголдож байгаа асуудлууд ч харагдаж байна. Тиймээс цахим хуралдааныг дэмжиж байгаа. 

Онцгой нөхцөлд гамшгийн тухай болон дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийг өргөн барьдаг  процетурыг хурдасгах, хялбарчлах боломж байна уу?  Энэ талаар ямар санаачилга орсон бэ? Хэлэлцүүлгийн шатыг багасгах хоёр хэлэлцүүлэгтэй болгох чиглэлээр хууль санаачлагчын зүгээс оруулж ирэх санал байгаа юу?  

Түүний асуултад хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ