МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.07
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Монголбанк бүх боломжийг ашиглан, бодлогын хүүгээ буулгамаар байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.07 хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Монголбанк бодлогын хүү, хадгаламжийн хүүгээ буулгах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Та бүхний тайлбар тухайн цаг үетэйгээ тохирохгүй байна. Одоо дайны үеийнх шиг хүнд нөхцөл байдал бий болчихоод байна. Зөвхөн Монгол Улс биш дэлхий дахины хэмжээнд энэ байдал 1-2 жилийн хугацаанд үргэлжилнэ гэсэн эдийн засагчдын тооцоо, судалгаа гарсан.

Онцгой арга хэмжээ авмаар байна. Бүх боломж бололцоог ашиглаж, хүүгээ буулгамаар байна. Хадгаламжийн чинь хүү таалагдахгүй байгаа бол эдийн засаг руугаа гаргаад бизнесээ хий л дээ. Битгий зөвхөн тэндээ мөнгө хүүлээд бай.

ШИНЭ МЭДЭЭ