МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.08
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариулт, тайлбар авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Тогтоолын төслийн 4 дээр эдийн засгаа идэвхижүүлэх гэсэн заалт орж ирж байгаа. Аюулт өвчин орж ирсэн энэ үеийг бид боломж болгон ашиглах хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэгчидээ дэмжих цогц бодлого гаргаж ирэх шаардлага байгаа. Импортоо орлосон, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн жижиг дунд үйлдвэрүүдийг ялгаварлалгүйгээр дэмжих шаардлага байна. 

Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих санг дэмжих хэрэгтэй. Ч.Улаан сайд энэ дээр нэлээд ажиллсан энэ сан их өөрчлөгдсөн өнгөрсөн жил олгосон зээлүүд нүдээ олсон. Гаалийн татварай холбоотойгоор ургамалын тосыг гаднаас оруулж ирнэ гэсэн байна. Сэлэнгэ аймагт ургамалын тосны үйлдвэр байгаа.

Жишээ нь энэ үйлдвэрийн бүх арабсын үрийг оруулж ирэхэд 5 тэрбум төгрөг хэрэгтэй. Үр өгөөжөө өгөөд эхлэхээр надад танилцуулсан тооцооллоор 180 тэрбум төгрөг болж хувирах боломжтой. Үүнийг дагаад маш үр өгөөжтэй тэжээлийн үйлдвэр босох боломжтой. Энэ богино хугацаанд иж бүрэн цогц арга хэмжээ авч дотоодыг үйлдвэрлэлээ дэмжих санал оруулж ирж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ