2020.04.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Саранчимэг: Өвчний тархалт намдсан ч ажил орлогогүй болсон иргэдээ хэрхэн дэмжих вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) цахим хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Өнөөдөр орж байгаа тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Манай улс энэхүү өвчнийг хяналтдаа авч чадаж байгаа. Энэхүү өвчний халуун цэг дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч сувилагч, онцгой байдал мэргэжлийн хяналтын ажилчдад цалин урамшуулал өгч байгаа юу? 

Ажилгүйдлийн тэтгэмж авахаар албан ёсоор хэдэн хүн хандсан байгаа вэ? Өндөржүүлсэн байдал тогтоосноос хойш хэчнээн хүн ажилгүй болсон бэ энэ тоо баримтаар тогтоосон уу?  Өвчний тархалт намдсан ч ажил орлогогүй болсон иргэдээ хэрхэн дэмжих вэ? 

ШИНЭ МЭДЭЭ