МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.09
Эдийн засаг, Худалдаа

Д.Тогтохсүрэн: Шинэчлэн найруулсан хуулийн гол том өөрчлөлт юу вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулах үндсэн шаардлага нь Монгол улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хараат бус байна гэж заасан. Хараат бус байхад нэгдүгээрт боловсон хүчний хараат бус байдал. Ерөнхий аудиторын томилгооноос эхлээд доошоогоо байгаа бүх шийдвэр гаргадаг аудиторуудын томилгоо чөлөөлөт хариуцлагатай холбоотой асуудал. Хоёрдугаарт санхүү гуравдугаарт үйл ажиллагааны хараат бус байдал чухал. Эдгээр асуудлууд хуулинд яаж тусгагдсан бэ? 

Одоо мөрдөж байгаа хуулиас шинэчлэн найруулж байгаа хуулийн гол том өөрчлөлт юу вэ? Хариуцлага өндөр болох хэрэгтэй. Хувийн хэвшлийн аудитын байгууллага маш олон болсон. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлж өгөх чиглэлээр ямар зүйл тусгаж өгсөн бэ? 

Түүний асуултад хууль санаачлагч УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ