2020.04.14
Эдийн засаг, Худалдаа
Д.Тогтохсүрэн: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам Сангийн яамтай нягт хамтарч ажиллах шаардлагатай
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.14/ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
Монгол улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өргөн баригдаад хэлэлцэгдээд явж байгаа хууль. Хөгжлийн бодлого төлөвлөлт чухал бид олон бодлого гаргадаг тэр нь хэрэгжилт нь янз бүр байгаа. Хөгжлийн томоохон бодлогууд хөрөнгө санхүү нь төсөвт тусаж байж л биеллээ олдог. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хариуцсан яам байх юм байна. Энэ яам Сангийн яамтай ямар харилцаатай хамтарч ажиллах вэ?
Дунд хугацааны төлөвлөгөө 5 жилээр явна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, орон нутгийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөр 4 жилээр энэ хоёрын хооронд зөрөө гараад байна. Энэ хууль гарсантай холбогдуулаад 5 жилээр явчихдаг баймаар байна. Гэвч сонгуульд оролцож байгаа учир улс төрийн намууд давсан амлалт авна. Эдгээрийг яаж зохицуулна гэж авч үзсэн бэ?
Хөрөнгө оруулалтын бодлого одоо замбараагүй явж байгаа. Эдийн засгийн үр ашиг тооцоололгүй. 2000 гаруй хүн амтай суманд 650 хүүдийн цэцэрлэг баригдаад явж байгаа. Хөрөнгө оруулалтын бодлогыг авч явах чиглэлээр хуулинд ямар санаа тусгагдав. Энэ хуулийг Сангийн яам барьж ажилладаг байх хэрэгтэй сангийн яам мөнгөгүй гээд яваад байвал үр дүн гарахгүй.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05