2020.04.16
Эрүүл мэнд

Б.Саранчимэг: Аюулгүй хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг боломжийн үнээр хүргэх хамгийн чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ үед нийгмийн шаардлагад нийцэхүйц эрүүл мэндийн хууль оруулж ирж байгаад талархалтай байна. Энэ цаг үед эмч мэргэжилтнүүд эмнэлгийн салбарынхан маань цар тахалтай тэмцэж маш сайн ажиллаж байгааг онцолмоор байна. 

Ард иргэддээ аюулгүй хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг боломжийн үнээр хүргэх хамгийн чухал. Баянзүрх дүүрэгт байгуулсан Монгол-Японы сургалтын эмнэлэг их сургуулийн харьяа эмнэлэгтэй болох боломжийг нээж байна. Хуулийн төсөлд их сургуулийн эмнэлэгтэй байхыг заасан. Үүнийг арай нарийн зааж өгмөөр байна.

Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн байгууллага хорооны иргэдийн тоогоор санхүүжилт авч байдаг. Тэгэхээр харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлээд эхлэхээр санхүүжилтээ хэрхэн тооцож ажиллах юм бол? 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ