2020.04.16
Хууль, эрх зүй
Б.Дэлгэрсайхан: Шүүхийг эрүү, иргэн, захиргаа гэж хэд хэд салгасан нь хэр зохимжтой вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ үдээс хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Шүүхийн ерөнхий зөвлөл хуучин дээд шүүхийн харяанд байсан одоо тусад нь гаргаад ямар үр дүн гарсан бэ? Дээд шүүхийн харъяанд хэвээр нь байлгаж болохгүй юу.
Хуулийг хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарладаг болчихоод байна. Сүүлдээ хэн нь зөв тайлбарлаж байгаанг ч ойлгохоо байсан. Энэ асуудал энэ шинэчилсэн найруулгад хэр тусгалаа олж байгаа вэ?
Шүүхийг төрөлжүүлээд эрүү, иргэн, захиргаа гэж хэд хэд салгасан. Энэ нь хөдөө орон нутагт хүндрэлтэй. Шүүхийн 3 даргатай болчихсон. Хөдөөд ийм байх нь ямар ашигтай юм бэ?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09