МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон
2020.04.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам өнөөдөр/2020.04.21/цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар дэлхийн 192 оронд цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан. Хичээл сургуулийг хаасантай холбоотой 1.7 тэрбум сурагч хорио цээрийн дэглэмд хамрагдсан байдалтай байна. Өндөр хөгжилтэй улс орнууд нийт суралцагчдынхаа 91 хувьд нь зайнаас сургах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар хичээл, сургуулийн үйл ажиллагаанд тогтоосон хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор,

  • Теле хичээлийг зургадугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ.
  • Энэ жилийн төгсөгчдөөс Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
  • Сургуулийн байгууллагууд халаалт, гэрэл цахилгааныг хэмнэх нь зүйтэй гэсэн шийдвэрүүд гарсан.

2020 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ БҮХ ОЛИМПИАД УРАЛДААН, ТЭМЦЭЭНИЙГ ЦУЦАЛСАН

Засгийн газрын тогтоолыг дагалдуулж салбарын сайдын тушаал гарчээ. Үүнд:

  • Теле хичээл зургадугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ.
  • Цэцэрлэг, ЕБС-ын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.
  • Цахимаар зохион байгуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэж, есдүгээр сарын 01-д шинэ хичээлийн жил эхлэхэд сурагчдад өмнөх ангийн мэдлэгийг бататгаж, заавар зөвлөгөө өгөх журмыг боловсролын хүрээлэнгээс зохион байгуулж аймаг, нийслэлийн хариуцсан дарга нарт хүргүүлсэн.
  • Аймаг, Нийслэлийн боловсрол, соёл урлагийн газарт дараах үүрэг болгосон. Үүнд теле хичээлд хяналт тавина.
  • ЭЕШ-ын даалгаврыг гүйцэтгэхэд гардаг зөвлөмж зааврыг шалгалтын наана хүргүүлнэ. Шалгалтаас хоцрох, бүртгэлийн дугаар зөрөх гэх мэт асуудалтай холбогдуулж заавар зөвлөмж сурагчдад хүргүүлнэ.
  • 2020 онд зохион байгуулах бүх олимпиад уралдаан, тэмцээнийг цуцалсан. Ирэх намар ч зохион байгуулахгүй. Энэ жил багш, суралцагчдын дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулахгүй.
  • Ес, арванхоёрдугаар анги төгссөн хүүхдэд төгсөлтийн гэрчилгээ олгох хугацааг зургадугаар сарын 7-ны өдөр багтаан олгоно.
  • Багш нарын мэргэжлийн зэрэг олгох асуудлыг есдүгээр сард зохион байгуулна.
  • Нэгдүгээр ангид орох хүүхдүүдэд гарын авлага тараана. Энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно.
  • Зуны туршид зайны сургалтыг зогсооно.
  • Цэцэрлэг, ЕБС-ын захирал, эрхлэгч нарт хүүхдүүдийг 100 хувь анги дэвшүүлэхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотой төгсөх шалгалт авахгүй. Суралцагчийн жилийн эцсийн дүнг гаргахад хагас жилийн буюу хоёрдугаар улирлын үнэлгээг гол болгоно. Хоёрдугаар улирлын дүнгээс бууруулж болохгүй.
  • Аравдугаар ангид суралцах хүсэлтэй сурагчдын тоонд хязгаарлалт тогтоохгүй. Өмнө нь улаан шугамаар тооцдог байсан бол энэ жил түүнийг харгалзахгүй.
  • Дотуур байранд амьдардаг хүүхдийн эд зүйлс, цэцэрлэгийн хувийн бэлтгэлийг дөрөвдүгээр сард багтааж өгөх үүрэг өгсөн.
  • Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг өгч байна.
  • Багш нарын амралтыг зургадугаар сарын эхний долоо хоногт багтаах чиглэл өгч байна.
  • Анги засварын үйлчилгээг энэ жил хийхгүй. Эцэг эхчүүдээс анги засварын мөнгө хураахгүй.
  • Бүрэн дунд болон бусад суралцагчдын хувийн хэрэг, номын санд өгөх ёстой номыг наймдугаар сарын хоёрдугаар сард зохион байгуулна. Дээр нь бусад хувийн хэрэг хөтөлдөг асуудлыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах зөвлөмж өгч байна.
  • Энэ хавар нэгдүгээр ангид хүүхэд бүртгэх гэж бужигнуулахгүй.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙГ ДОЛДУГААР САРЫН 10-НЫ ДОТОР ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА

Их дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт гарсан. Энэ тушаалд 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын элсэлт авч буй төрийн өмчийн сургуулийн ЭЕШ-ын босго оноо 480, хувийн их дээд сургууль 410, орон нутагт 400 байхаар тогтоож байна.

Их дээд сургуулийн захирлуудад үүрэг болгосноор 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг зургадугаар сард багтааж цахим хэлбэрээр зохион байгуулна.

  • Их дээд сургууль, коллежийн хонхны баярыг тэмдэглэхгүй.
  • Дотуур байранд амьдардаг хүүхдийн эд зүйлсийг тавдугаар сард багтаан өөрт нь эсвэл итгэмжлэгдсэн хүнд хүлээлгэн өгнө.
  • Дотуур байрны төлбөрөө төлсөн төгсөх курсийн оюутад мөнгийг буцаан бүтэн олгох шаардлагатай.
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долдугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.
  • Нэмэлтээр арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэх асуудлыг эцэг эхчүүд тавьж байна. Үүнд цөөн тоогоор танхимаар давтлага өгүүлэх боломжийг бид судалж байна.
  • Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон. Сурлагын голч онооны босго дүнг харгалзан төрөөс зардлыг нь даана гэсэн мэдээллийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ