МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.23
Эрүүл мэнд

Л.Мөнхбаатар: Төсөвт зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Хүмүүсийн болон нийгэм эдийн засгийн байдалд үзүүлж буй нөлөөлөл нь дэндүү их байна. Тиймээс энэ нөлөөллийг бууруулах зорилгоор хуулиар зайлшгүй зохицуулах шаардлага байгаа. Гэхдээ яг оносон зохицуулалтаа батлах шаардлагатай. Гадаадад байгаа иргэдэд тусламж үзүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Батлуулсан төсөв дотроо зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөх гэж байна. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Учир нь, төсөв батлах, зохицуулалт хийх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.  Төсөвт зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно Сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулахыг тусгаж өгөх нь зүйтэй. Мөн орон нутгийн удирдлагуудын эрх үүргийг ч мөн тусгаж өгөх нь зүйтэй.  

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ