2020.04.23
Улстөр
Л.Мөнхбаатар: Хуулийн шинэчилсэн найруулгад намын бүлгийн чиг үүргийг тодорхой болгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
Төслийн 8 дугаар зүйлд гишүүний бүрэн эрх гээд 25 бүрэн эрхийг жагсаан бичжээ. Одоогийн хуульд ч ийм байдлаар бичигдсэн байгаа. “Бүрэн эрх” гэдгийг эрх, үүрэг гэж ойлгож, томьёолдог. Гэтэл эрх, үүрэг гэсэн 2 өөр юмыг нэгтгэн бүрэн эрх гээд 25-ууланг нь цувуулууд биччихээр аль нь эрх, аль нь үүрэг гэдгийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд төвөгтэй байдал үүсдэг.
Гишүүний 25 бүрэн эрх гэдэг нь гишүүний эрх ямба, заавал биш өөрийн дураар сонгож хийх, эсхүл хийхгүй байх 25 сонголт гэж уншигдаад байна. Тухайлбал, чуулганы хуралдаандаа оролцох нь гишүүний үүрэг болохоос эрх биш, тэрийг шууд үүрэг гэж бичих хэрэгтэй, энэ төсөлд бичсэн шиг хуралдаанд оролцох бүрэн эрхтэй гэж биш.
УИХ-ын даргын 21 бүрэн эрхийг хуульчилсан байгаа. Их хурлын даргын хувиар хийж байгаа болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэх гэж салгаад явах нь зөв. Байнгын хороодын эрхлэх асуудлыг зүйл бүрээр нь заасан байгаа энэ дээр хороод бүр дээр санал байгаа бичгээр өгнө. Намын бүлгийн чиг үүрэг дээр ерөөсөө өөрчлөлт ороогүй байна. Үүнийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр сайжруулаад явах байх.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17