МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.28
Эрүүл мэнд

Л.Мөнхбаатар: Сонгуулийн үеэр Коронавирусын эрсдэл өндөр байх тул сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд дээр хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал байна. 

Хуулийн төслийн 3.3-т зааснаар УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд энэ хуулийн хориглолт хязгаарлалт хамаарахгүй гэсэн агуулга байна. Энэ хуулийн үйлчлэл нь  цар тахлын аюул багасаад ДЭМБ зарлахад автоматаар дуусна. Нэгэнт аюул байгаа учраас 4-өөс дээш хүн олноороо цуглахыг хориглох заалт ч энэ хуулинд байгаа. Яг энэ үед сонгууль зохион байгуулахад олон бэрхшээл гарч ирнэ. 

Сонгуулийн үеэр Коронавирусын эрсдэл өндөр хэвээрээ байх тул энэ хуулийг хэлэлцэж байх явцдаа сонгуулийн хуультай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. 5 дугаар сарын 25-наас Шинэ үндсэн хууль хэрэгжээд эхлэхээр эхний нэг жил сонгуулийн хуууулинд өөрчлөлт оруулах боломжгүй болоод Үндсэн хууль зөрчих болоод явчихна тиймээс энэ хуулийг хэлэлцэх явцдаа нэмэлт өөрчлөлт хийгээд хэлэлцээд явах боломж байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ