МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.30

Л.Мөнхбаатар: Багийн ИТХ-ын дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудал хот тосгоны эрх зүйн байдлын тухай асуудал нэгдмсэн ойлголтод хүрээд батлагдсан. Орон нутаг дахь улс төржилтийг багасгах зорилготой, Улс төрийн намууд сумын ИТХ-д гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байх, бүх шатны ИТХ улс төрийн намыг төлөөлсөн бүтэу байхгүй байх гэх мэт чухал заалтууд орж ирж байна. 

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад бид ажлын хэсгийнхэнтэй ярьж ойлголцож, тодорхой асуудлуудыг дэмжсэн. Засаг захиргааны нэгж тус бүр ямар чиг үүрэгтэй байхыг гаргаж ирсэн байна. Нөгөө талд нь хот тосгонд ямар чиг үүргүүд үлдэж байгаа вэ? Хөвсгөлийн Хатгал тосгон Алаг-Эрдэнэ сумын баг мөртлөө сумаасаа илүү их хүн амтай болсон. Хатгал тосгоны хувьд ямар чиг үүргүүд шилжиж очих вэ?

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэзээ орж ирэх вэ?  Мөрөн сум хот болох боломжтой гэж ойлгож байгаа. Хуулийн хүрээнд ямар нэг асуудалгүйгээр зохицуулагдахаар байгаа юу? Багийн Иргэдийн нйитийн хурлын дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах нь зүйтэй гэж бодож байна. Аймаг, сумын Засаг дарга нарт тавигдаагүй мөртлөө баг, сумын засаг дарга нарт ял шийтгэлгүй байна гэсэн зүйл байгаад байна.

ШИНЭ МЭДЭЭ