2020.05.01
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ хуралдаан 10.05 цагт эхэллээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Энэ танхимд сууж байгаа эрхмүүдээс нөхцөл байдлыг мэддэг, газар дээр нь очиж үзсэн, өссөн цөөн хүмүүсийн нэг нь би. Батширээт бол Монголын эзэнт гүрний туурь гэж хэлж болохуйц. Биндэр сум 1206 онд эзэнт гүрэн байгуулагдсан. Онон, Хэрлэн, Балж Монголын нууц товчоонд байдаг гурван голын сав газар. Дадал сум Дэлүүн болдог их эзэн Чингис хааны төрсөн нутаг. Баян-Адарга их хатдын нутаг. Норовлин Шихихутагийн төрж өссөн газрыг дамнан урсдаг. Хүмүүс адаглаад гүүглээр хайгаад үзэхгүй хөөрцөглөх юм.

Тэр 400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд Нэгдсэн үндэсний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайтай Д.Оюунхорол сайд бид нар уулзсан. Тухайн үед тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрэн бол Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан.

Номхон далайн эргээс Хар тэнгис Дунайн мөрний сав газар, Зүүн өмнөд Ази Умард мөсөн далайн Енисей мөрний сав газар хүртэл Монголын эзэнт гүрний газар нутаг байсан юм. Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаант улс, Юань гүрэн Монголын эзэнт гүрний эзэмшилд байсан. Тиймээс энэ түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй. Байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна.

ШИНЭ МЭДЭЭ