Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуульд шууд торгох биш сануулах заалт оруулж өгнө
"Нүүр тулсан ярилцлага" нэвтрүүлэгийн зочноор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уригдан оролцлоо.
Ж.Ганбаатар: 2020 оны таван сарын нэгний өдөр их хурлын дарга Г.Занданшатарт "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа. Шинэчилсэн найруулга гэдэг нэмэлт өөрчлөлтөөс өөр. 50-аас дээш хувь нь өөрчлөгддөг. Хамгийн гол зүйл энэ хуулийг дагаад гарч байгаа зөрчлийн тухай хуульд сануулах заалтыг оруулж өгч байна.