МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.06
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Ажлын байрыг ямар салбар илүү нэмэгдүүлнэ гэж үзсэн бэ?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Маш олон хүний хүч хөдөлмөрийг шингээсэн маш сайн бичиг баримт болсон. Л.Оюун-Эрдэнэ сайд маш сайн ажилласан. Аль салбараар дамжиж төрийн зохицуулалт хийгдэх вэ. Ажлын байрыг ямар салбар түлхүү нэмэгдүүлнэ гэж үзсэн бэ. Жижиг дунд, уул уурхай, аялал жуулчлал юм уу. 

Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес гэсэн хэсэг дээр бичил болон жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэж тусад нь салгах санал гаргасан үүнийг яаж шийдсэн бэ. 

ШИНЭ МЭДЭЭ