МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Н.Энхболд: Нутгийн иргэд удирдлагууд Шинэ зуун мод гэж нэрлэх саналтай байгаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.12/ хуралдаанаар Хот байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл боловсруулсан ажлын хэсгээс хотын нэрсийг Аэросити, Майдар хэмээн оруулж ирсэн. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Аэросити хотын нэрийг Тулуй хэмээн өөрчлөх горимын санал гаргажээ. 

УИХ-ын гишүүн М.Энхболд:

Тулуй хаан гэдэг нэрийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Гэхдээ орон нутгийн иргэд, удирдлагуудын зүгээс шинэ хотыг Шинэ зуун мод гэж нэрлэх саналтай байгаагаа уламжилж өгөхийг хүссэн. Бүхэл бүтэн хотын нэрийг 10-аадхан гишүүн сууж байгаад өгчихмөөргүй байна.  Энэ асуудлыг дараагийн УИХ, Засгийн газар дээр шийдээд явах хувилбар байна. 

ШИНЭ МЭДЭЭ