2020.05.13
Барилга, Хот байгуулалт

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хот, тосгоны эрхзүйн байдал хэрхэн тодорхойлогдсон вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.13\ нэгдсэн хуралдаанаар  “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор аймгийн төвүүдийг хот болгох түүнчлэн бүсийн чанартай хотуудыг байгуулах асуудал шийдэгдэхээр болсон. Хуучин сангийн аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ байсан газрууд сум, тосгон болоод үлдсэн нийтлэг асуудал байгаа.

2016 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд бид ярьж байгаад 10 мянган хүнтэй Бор-Өндөрийг Дархан сумын 5-р баг байсныг сумын статустай болгосон. Одоо үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүсийн чанартай хот болгож статусыг нэмэх боломжтой. 1990 оноос эхлээд олон сумдыг татан буулгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй хотын асуудал яаж орж ирэх вэ, хот, тосгоны эрхзүйн байдал хэрхэн тодорхойлогдсон вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ