Оюунлаг Хөвсгөлчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа
2019.09.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оюунлаг Хөвсгөлчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа

2012 оноос Өрсөлдөх чадварын судалгааны төвийг үүсгэн байгуулж, жил бүр олон үзүүлэлтээр Улсын хэмжээний судалгаа гаргадаг болсон.

2018 оны Өрсөлдөх чадварын судалгаагаар Хөвсгөл аймгийн Боловсролын үзүүлэлт аймгуудын 15-аас эхний 5-д орж ирсэнд аймгийнхаа БСГ, аймгийн нийт багш нартаа талархал илэрхийлье. • 2011, 2013, 2015, 2018 онуудад аймгийнхаа багш нарт ур чадварын сургалтыг зохион байгуулж, сургалт бүрт 500-1500 багш хамрагдсан тоо байдаг. 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Мөрөн хотноо 2000 орчим багшийн сургалт, зөвлөгөөнийг БСШУСЯ, аймгийн БСГ-тай хамтран зохион байгууллаа.

• “ОЮУНЛАГ ХӨВСГӨЛЧҮҮД” хөтөлбөрийн хүрээнд сургалтад хамрагдсан бүх багш нартаа өдөр тутмын туслагч цахим бэлгийг 3 жилд 1 удаа хүргүүлж ажиллалаа.

• 2012-2020 онд нийт сургууль-7, Цэцэрлэг-11, дотуур байр-2, Соёл, спортын цогцолбор 500 хүний суудалтай-2, Соёлын төв-3, спорт заал 6-г ашиглалтад оруулж, хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт тусгууллаа.

• 2016-2020 онд Тариалан, Жаргалант сумдад 3,2 тэрбум төгрөгөөр 500 хүний суудалтай Соёл, спортын цогцолбор, Төмөрбулаг, Рашаант сумдад Соёлын төвийн барилга ашиглалтад орсон байна.

ШИНЭ МЭДЭЭ