2019.10.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монголын багш нарын баярыг Хөвсгөл аймгийн БСГ-аас зохион байгууллаа
Монголын багш нарын баярыг Хөвсгөл аймгийн БСГ-аас маш сайхан зохион байгуулж, боловсролын салбарт үзүүлсэн амжилтаа дүгнэж, салбарын манлайлагч олон багш нараа алдаршууллаа.
Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо. Тэрээр "Бидэнд хичээл зааж, араас минь уйгагүй явж, сэтгэл зүрх, залуу насаа хүүхдийн төлөө зориулж явсан олон сайхан багш нартайгаа уулзах сайхан байлаа. Боловсролын салбарын олон үзүүлэлтээр Улсын хэмжээнд эхний 5 байрт орж, багшийн ур чадвараар тэргүүлж яваа багш нараараа бахархаж байна. Боловсрол бол хөгжлийн суурь, багш сайн бол ирээдүй сайхан, хүмүүсийн хандлага, нийгмийн уур амьсгал эерэг болно гээд багшийн мэргэжил үнэ цэнээ алдаагүй. Харин багшийн үнэлэмж өндөр бол багшийн чанар улам сайжирна. Монголын үе үеийн бүх багш нартаа эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэн ерөөе" хэмээлээ.