2019.08.26
Орон нутгийн хөгжил
"ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяныг 6 сумын хөдөөгийн 20 багт зохион байгууллаа
Өнгөрсөн 2019 оны 6 дугаар сарын сүүлээр УИХ-ын гишүүн Л.Энх-амгалангийн санаачилсан "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяныг аймгийнхаа 6 сумын хөдөөгийн 20 багт зохион байгуулж давхардсан тоогоор 6000 орчим хүнд хавдар, дотор, зүрх судас, эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо хийж 20 орчим хавдрын илрүүлэлт хийж яаралтай арга хэмжээ авсан.
Өнөөдрөөс эхлэн 2 хоног БНСУ-ын Дан Кук их сургуулийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Ким Жонг Ху, мэдрэлийн эмч Ким Ёнг Жүн нарын 6 эмч сувилагч, Хавдар судлалын Үндэсний төвийн эмч Н.Хишигдорж, Сон Медакал төвийн гэмтлийн эмч Энхбат, Энхболор нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг урьж үзлэг, оношлогоо хийлгэж байна.
Энэхүү арга хэмжээ Мөрөн сумын Гурван гал өрхийн эмнэлэг дээр төвлөрөн хийгдэж эхэлсэн тул Мөрөн сумын иргэд маань өмнөх өвчний түүх, онош тодруулах зургаа авч очоод үзүүлэх боломжтой. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
ШИНЭ МЭДЭЭ
Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ
2019.11.29