2019.05.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 435-р хорих ангид таван оёдлын машин хүлээлгэн өгчээ
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймаг дахь 435 дугаар хаалттай хорих ангид таван оёдлын машин хүлээлгэн өглөө.
Хорих ангийн хүмүүжигчид оёдол хийх, ногоо тарих, гэрийн мод, модон эдлэл зэргийг үйлдвэрлэж, цалинтай ажлын байраар хангагддаг юм байна. Хүмүүжигчид ажил хөдөлмөрөөрөө цалин авч, авсан цалингаа хохирол барагдуулахад зориулдаг бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хүлээлгэн өгсөн таван оёдлын машин нь таван ажлын байр нэмэгдүүлэх, хүмүүжигчдийн ажиллах нөхцөл илүү сайжирч байгааг хорих ангийн удирдлагууд онцолсон байна.