МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Өөрийгөө ялах Дархан марафон-2018”-д 1100 гаруй иргэн оролцлоо
2018.04.30

“Өөрийгөө ялах Дархан марафон-2018”-д 1100 гаруй иргэн оролцлоо

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Өөрийгөө ялах” Дархан марафон гүйлтийн тэмцээн 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээн УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ивээл дор зохион байгуулагджээ.

Тус тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, аймгийн БТСГ хамтран зохион байгуулсан бөгөөд Дархан хотноо зохиогддог улсын чанартай томоохон марафон гүйлт гэдгээрээ онцлогтой.Цаг агаарын нөхцөл байдал тааруухан байсан ч Дарханаас гадна Улаанбаатар хот, 10 гаруй аймгийн 1100 гаруй иргэн ирж идэвхтэй оролцсон байна.

Иргэдийн төлөөллөөс гадна Дархан-Уул аймгийн төрийн байгууллагууд жил бүр оролцож байгууллагынхаа шилдэг тамирчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд Дархан-Ус сувах ХК, Дарханы дулааны сүлжээ ТӨХК, аймгийн болон Дархан сумын ЗДТГ, Залуучууд театр, Татварын хэлтэс зэрэг төрийн байгууллага оролцжээ.
Тэмцээн 3,8 км ба 21 километрт явагдаж 17-65 насны ангиллаар эрэгтэй эмэгтэй эхний 3 байрыг шалгаруулсан байна. 
Энэхүү тэмцээнд гүйлтийн спортын шилдэг тамирчид болон оролцох хүсэлтэй хэн бүхнийг хамруулдгаараа онцлогтой бүх нийтийн гүйлт юм.

ШИНЭ МЭДЭЭ