"Эрдэнэс таван толгой"-н хувьцааг үндэсний компаниуд авах хүсэлтэй байгаа гэнэ
2020.05.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Эрдэнэс таван толгой"-н хувьцааг үндэсний компаниуд авах хүсэлтэй байгаа гэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргах шаардлагатай гэж зарим эдийн засагч үзэж байна. 

Зөвхөн  "ЭТТ"  бус төрийн өмчит бусад томоохон компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржид арилжаалах хэрэгтэй гэсэн саналыг тавьж байгаа аж.  Ингэхдээ  "Ногдол ашгийн өгөөжөөр бодоход "ЭТТ" ХК маш сайн ажиллаж байгаа. Ийм сайн ажиллаж байгаа компанийн хувьцааг дотоодын зах зээл дээр урт хугацаанд хадгалах хэрэгтэй. 

Хувьцааг дотооддоо арилжаалж эхэлбэл худалдахаас гадна авна. Ийм байдлаар зах зээлээ хөгжүүлж, хувьцааны талаарх ойлголт, мэргэжлийн зөвлөгөөг иргэдэд өгөх зэргээр бэлтгэл ажлыг хангах ёстой гэж үзэж  байгааа аж.

Дотоодын компани, ААН-үүд хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа гаргах замаар манай улсад үнэт цаасны зах зээл сүүлийн 3 жилд харьцангуй сэргэж ирсэн. Гэвч "Covid-19"-ийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор суларч, энэ салбарын үзүүлэлт 3 дахин буурсан. ААН, иргэдэд бэлэн мөнгөний шаардлага их гарч байгаа энэ үед  "ЭТТ" ХК-ийн хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргавал санхүүгийн зах зээлд мөнгөний урсгал нэмэгдэж, эдийн засгаа дэмжих чухал алхам болно. Учир нь "ЭТТ" ХК-ийн хувьцааг үндэсний компаниуд авах хүсэлтээ хэдийнэ илэрхийлсэн учраас  хувьцааг худалдаж авах боломжийг нээж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. 

ШИНЭ МЭДЭЭ