Б.Ганхуяг: Эрдэнэс таван толгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг худлаа
2020.05.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Ганхуяг: Эрдэнэс таван толгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг худлаа

Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг 1 тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улс төрчид ярих боллоо. Энэ үнэн үү?                    

-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн  дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.

Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,  IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох,  ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах  гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс-тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд .Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл.

Страто компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Страто компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс-тавантолгойд  хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд Страто, Их говийн илч зэрэг компаниуд манайхаас нүүрс аваад, угааж экспортлохоор гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр!  

Страто компани 150 мянган тонноор 2 удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд заачихсан зүйл. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай л байгаа.

Бодь Интернэшнл” ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?

-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс-тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 доллараар тээвэрлэж байгаа. Хэрвээ төмөр замтай болчихвол 8 доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс-тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй.

Улс төржилтийн сэдэв болоод зургаа долоон жил энэ ажил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгоод хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө, гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг. 

Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байгаа. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид хүртэл маш чухал ач холбогдолтой.  Эцэст нь, нэг л зүйлийг он хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.

 Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг 1 тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улс төрчид ярих боллоо. Энэ үнэн үү?                    

-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойндэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн. Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох, ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна.

Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс-тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд .Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл.

Страто компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Страто компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс-тавантолгойд хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд Страто, Их говийн илч зэрэг компаниуд манайхаас нүүрс аваад, угааж экспортлохоор гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр! Страто компани 150 мянган тонноор 2 удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд заачихсан зүйл. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай л байгаа.

Бодь Интернэшнл” ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?

-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс-тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 доллараар тээвэрлэж байгаа. Хэрвээ төмөр замтай болчихвол 8 доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс-тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Улс төржилтийн сэдэв болоод зургаа долоон жил энэ ажил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгоод хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө, гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг.

 Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байгаа. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид хүртэл маш чухал ач холбогдолтой.  Эцэст нь, нэг л зүйлийг он хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.

ШИНЭ МЭДЭЭ