МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭМ-ийн сайд ДЭМБ-ын  хуралд урилгаар оролцжээ
2020.05.29
Гадаад харилцаа

ЭМ-ийн сайд ДЭМБ-ын хуралд урилгаар оролцжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Тс яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: “Covid-19  халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, 5.876 сая хүн өвчилж, 360 мянган хүн нас барж, 2.5 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна.

ОХУ-д гарч байгаа өвчлөлийн ихэнх нь Москвад бүртгэгдэж байна. Нэг хүн хоёр өдрийн хугацаанд нэг удаа дэлгүүр, эмийн сан орох эрхтэйгээр зохицуулалт хийлээ. Манай улсад өчигдөр /2020.5.28/ 289 хүн ажиглалтад шинээр орж, 1908 хүн яг одоо ажиглалтад байна.

ЗӨСҮТ-ийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 ачаа тээшинд халдваргүйтгэл хийсэн. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 448 дуудлага, шуурхай аппликейшинд 17 хүн холбогдон мэдээлэл авсан. Мөн өчигдөр ДЭМБ-ын онлайн хуралд Д.Сарангэрэл сайд оролцож туршлагаасаа хуваалцлаа. Манай улс дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн сайд нарын уг онлайн хуралд  урилгаар оролцож байгааг  та бүхэн мэдэж байгаа” гэж мэдээлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ