"Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцлоо
Б.Баттөмөр: Алсын хараа 2050 бол хөгжлийн их том бичиг юм. 2016-2020 онд ажилласан УИХ, засгийн газрын гишүүд, эрдэмтэд гэх мэт олон хүмүүс оролцож энэ баримт бичгийг хийсэн. Энд есөн том асуудлыг авч үзэж байгаа. Жишээлбэл Монголчуудын нэгдмэл үнэт зүйлийг сэргээх гэсэн асуудал тавигдаж байгаа.