2020.06.02
Орон нутгийн хөгжил
Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ
2020 оны УИХ-ээлжит сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон нэр дэвшигчийн үнэмлэхээ намын дарга, МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс гардан авч сонгуулийн сурталчилгааны хугацаагаа албан ёсоор эхлүүллээ.
Энэ удаагийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль юм. Хариуцлагатай, боловсролтой, шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх сонголтоо хийх болно.
УИХ-ын гишүүн Н.Учрал: 2016 онд надад итгэл хүлээлгэн төрд илгээсэн Сонгинохайрхан дүүргээсээ дахин нэр дэвшихээр болсон. Сонгуулийн сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ. Энэ 22 хоногоос цааш амьдрал хэвийн л үргэлжилнэ. Эргээд уулзах нүүртэй, шударгаар, жинхэнэ бодлогын өрсөлдөөн хийхийг нийт нэр дэвшигчиддээ уриалахын сацуу амжилт хүсье! хэмээлээ.
Хариуцлага, Боловсрол, Шинэчлэлийн төлөө #Хүчээ_Нэгтгэе
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30