Хан Хэнтий нутгийнхаа төлөө хүчээ нэгтгэе!
2020.06.04
Улстөр

Хан Хэнтий нутгийнхаа төлөө хүчээ нэгтгэе!

2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18-р тойрог, төрөлх Хан Хэнтий нутагтаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  "Миний амьдралдаа болоод улс төрд хэлбэрэлтгүй мөрдөж явдаг зарчим бол иргэдийг ялгаварлан харьцахгүй байх, тэднийхээ зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэх, хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачилгатай хандах, ямар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх, эрх ашгийн эрэмбийг ягштал баримталж гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялагийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэх юм.

Мөн төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд хувийн бизнесээсээ бүрэн татгалзаж, төр, ард түмний нэр барьж авсан бонд, боловсролын сан, ЖДҮДС зэрэг сангуудаас хувьдаа болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авсангүй, аливаа төсөл, тендер, концест оролцсонгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдсангүй, улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолтоос татгалзаж, тэр ч байтугай албан өрөөндөө шаардлагагүй засвар хийлгэсэнгүй, амин хувьдаа албаны унаа ч хэрэглэсэнгүй. Энэ бол миний баримталсан чухал зарчим юм.

Төрийн түшээ , олонд түлхүү танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлж амьдралын зүй зохистой хэрэглээтэй байж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа “Минималист” үзлийг олон жилийн өмнөөс ажил амьдралынхаа зарчим болгон хөдөлмөрлөж явна. Цаашид ч нутгийн зон олныхоо итгэлийг алдалгүй, өөрийн зарчмаасаа хазайлгүй төрөлх нутаг, өргөн түмнийхээ төлөө зүтгэж ажиллах болно оо. Нийт нэр дэвшигчиддээ амжилт хүсэж, хуулийн хүрээнд шударга өрсөлдөхийг УРИАЛЖ байна." хэмээв.

ХАН ХЭНТИЙ НУТГИЙНХАА ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

ШИНЭ МЭДЭЭ