2020.06.04
Улстөр
Өглөөг иргэдтэйгээ чөлөөт уулзалт хийж эхлүүллээ
Өнөөдөр өглөөг иргэдтэйгээ чөлөөт уулзалт хийж эхлүүллээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ням-Осорын Учрал:
"Миний хувьд Өнөр хороолол бол цоо шинэ гэж хэлж болох хэсэг. Хуучин социализмын үеийн идэрчүүд буюу жинхэнэ сэхээтэнүүд өнөөдөр энэ газарт амьдран сууж байна. Иргэдийн маань халуун дулаан үг, амжилт хүссэн урмын сэтгэлийг сонсоод миний хувьд улам л урам нэмэгдэж, талархах сэтгэл дүүрэн байна. Залуучуудын маань улс төрийг харах өнцөг өөр болжээ. Бид энэ нийгмийг авч явах гол хүч гэдгээ ухамсарлаж байгаадаа ч юмуу, туйлын идэвхитэй ирж санал бодлоо солилцож ярилцаж байна. Өмнөх жилүүдэд залуучууд маань идэвхи муутай, гудамжинд таараад уулзая гэхэд дөлж зугтдаг байсан бол одоо өөр болжээ. Монгол орны ирээдүй Залуус бидний нуруун дээр бий шүү"
Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30