МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

9-р багийн иргэдтэй уулзаж, ярилцлаа
2020.06.06
Улстөр

9-р багийн иргэдтэй уулзаж, ярилцлаа

Монгол Улсын Их хурлын сонгуулийн 19-р тойрог Дархан-Уул аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баагаагийн Баттөмөр, Болдын Жавхлан, Гонгорын Дамдинням нарын иргэд сонгочидтойгоо хийх өнөөдрийн уулзалт 9-р багаас эхэлж байна.

9-р багийн иргэдэд тулгамдаж байсан цэцэрлэгийн асуудлыг шийдэж, 2018-2019 оны хичээлийн жилд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 26-р цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг байгууллаа.

Ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнд итгэл хүлээлгэн эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын Намаас нэр дэвшигч  БААГААГИЙН БАТТӨМӨРБОЛДЫН ЖАВХЛАН,  ГОНГОРЫН ДАМДИННЯМ нарыг Багаар нь дэмжихээ 9-р хорооны иргэд уламжиллаа. ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

ШИНЭ МЭДЭЭ