2020.06.07
Улстөр
УИХ-ын 18-р тойрогт нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ БОР-ӨНДӨР СУМЫН иргэдтэй уулзлаа
УИХ-ын 18-р тойрогт нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ БОР-ӨНДӨР СУМЫН иргэд, түүхт уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/, уурхайчин түмний төлөөлөлтэй уулзаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Төрөөс томорсон бүлэглэлийн савар "Эрдэнэт" ТӨҮГ-ийн 49 хувь, Багануур, Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр тогтохгүй, Бор-Өндөрийн уурхайг тойроогүй дайрсан. Луйврыг зогсоож, "Бор-Өндөр"-ийн уурхайг бид төрд буцаан авсан билээ. 17 тэрбумын өртэй байсан уурхайг төрд авснаар ганцхан жилд 34 тэрбумын ашигтай ажилласанд уурхайчид талархаж байна.