МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын эхний 43.5 км-ийг барьж дуусгажээ
2020.06.08
Зам, Тээвэр

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын эхний 43.5 км-ийг барьж дуусгажээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 43.5 км  замыг барьж дуусгажээ.  Өнгөрсөн  оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82 хувь, хоолойн ажил 67 хувь, худаг усны ажил 84 хувьтай байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Төслийн хэмжээнд одоогоор 5000 гаруй хүн хүч, 2500 орчим машин механизм ажиллаж байна.

Уг  төмөр замын төслийн Ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн сард уг төслийн барилгын ажлын явцтай танилцах үеэрээ энэхүү чиглэлийн төмөр зам баригдаж ашиглалтад ороход 3000 хүн шууд ажлын байраар хангагдаж, төмөр замын трассын дагуу орших томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж, зам дагасан хөгжил бий болох олон давуу талтайг онцлон тэмдэглэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ