МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завханчууд У.Хүрэлсүхийн багийг дэмжиж байна
2020.06.09
Улстөр

Завханчууд У.Хүрэлсүхийн багийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Завханчууд У.Хүрэлсүх сайдын багт итгэл хүлээлгэж, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байлаа.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 3 жилийн хугацаанд олон жил иргэдийн өмнө хүлээлт болж байсан асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Тэр дундаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, тэтгэвэр барьцаалсан иргэдийн зээлийг тэглэсэн, 3 ээлжээр хичээлдэг сургуульгүй болсон, цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн, долларын нөөцийг нэмэгдүүлсэн зэрэг нийгэм эдийн засгийн эерэг өөрчлөлтийг хийсэн. Мөн нефтийн үйлдвэр, Тавантолгой ордыг эргэлтэд оруулж, иргэн бүртээ олгосон хувьцааг амь оруулж, ногдол ашиг олгохоор болсон, Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд бүрэн авсан зэрэг улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой олон чухал шийдвэрийг гаргаж, үр дүнг харуулаад байгаа юм.

Завхан аймгийн иргэд У.Хүрэлсүх сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх, шинээр хийх ажлуудын үр дүнг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын сонгуульд оролцохоор бүрдүүлсэн шударга ёс зүйтэй, хариуцлагатай багийг дэмжих болно гэдгээ илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ