Д.Сумъяабазараар удирдуулсан УУХҮЯ хариуцлагагүй уул уурхайд ҮГҮЙ гэж хэлж чадсан
2020.06.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазараар удирдуулсан УУХҮЯ хариуцлагагүй уул уурхайд ҮГҮЙ гэж хэлж чадсан

Төрд түмнийг төлөөлөхдөө улс орныхоо язгуур эрх ашгийг эхэнд эрэмбэлж, ёс зүй, хариуцлагатай ажиллан, өнөөдрийг хүрсэн эрхэм бол Долгорсүрэнгийн Сумъяабазар юм.

Амьдарч буй нийгмээ илүү сайн сайханд хөтлөх зорилгоор жигүүрлэн 2008 онд НИТХ-ын сонгуульд нэр дэвшин, сонгогдож байсан тэрбээр бүтэн арваны туршид төрд зүтгэхдээ улстөрчийн хувьд сайтар бэлтгэгдсэн гэдгийг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрч буй юм.

Ямартаа л Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сонгинохайрханчуудтай уулзалт хийх үедээ “Д.Сумъяабазар бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, ард түмний эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьдаг, мэдлэг боловсрол, ажлын туршлага зэрэг шаардлагыг бүрэн хангасан эх орны хүү”  хэмээн нүүр бардам хэлж байхав. Хамгийн гол нь Д.Сумъяабазарын зүтгэсэн он жилүүд улс орны эдийн засагт, нийгэмд эргээд өгөөж дагуулсан үйл хэргүүд болж байгааг энд сануулъя.

Монголын эдийн засгийн үндсэн тулгуур болсон уул уурхайн салбарыг тэрбээр өнгөрсөн дөрвөн жил удирдан ажиллалаа.

2016 онд дефольт зарлахдаа тулаад байсан эдийн засгийг сэхээний тасгаас гаргахад уул уурхайн салбар том үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр ашигт малтмалын дэлхийн зах зээлийн ханшаас манай экспорт хамаардаг ч бодлого тодорхойлдог яамны зүгээс цаг үеэ, зах зээлээ мэдэрсэн, маневр хийсэн шийдвэрүүдийг гаргаж байлаа.

Уул уурхайн салбар өнгөрсөн арав гаруй жилд томрохын хэрээр эдийн засагт сөрөг асуудлуудыг дагуулсан нь үнэн. Хариуцлагагүй, байгаль орчинд халтай уул уурхай эрхлэгчид олон болсон.

Тэгвэл Д.Сумъяабазараар удирдуулсан УУХҮЯ хариуцлагагүй уул уурхайд үгүй гэж хэлж чадсан. Засгийн газраас чухал шийдвэрүүд гаргахад бодлогын яамны чигч байр суурь ихээхэн нөлөөлсөн.

Д.Сумъяабазар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлуудаасаа дурдах үеэрээ “Хариуцлагагүй уул уурхайг халахын тулд 650 орчим тусгай зөвшөөрлийг цуцлахад тийм ч амар байгаагүй. “Үгүй” гэж хэлж чадсан анхны засгийн газар болсон гэдгийг хэлэхийг хүсэж байна. Эдгээр он жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ бол манай дүүрэгт сүүлийн 28 жил хийгдээгүй хөрөнгө оруулалт. Өнөөдөр Ерөнхий боловсролын арваад сургууль, хориод цэцэрлэг, эмнэлгийн гурван өргөтгөл шинээр баригдсан гээд тоочоод байвал урт жагсаалт хөврөх болно. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай ард түмэнтэйгээ нүүр бардам уулзаж буйдаа сэтгэл хангалуун байна” гэж байсан.

Үнэхээр ч хэлж ярих ажилтай, хийсэн зүйлтэй хүн учраас бардам байхаас ч яахав.

Цаашдын 20-30 жилд Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар, хөгжлийн гол хөдөлгүүр нь уул уурхайн салбар байна гэдэгтэй маргах хэрэггүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өнөөгийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгдээд буй. Үүнээс зөвхөн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн  үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү буюу 1 хүнд 1 сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож байна

Тэгвэл энэ их нөөц баялаг бүхий салбарын хөгжлийг хэрхэн яаж улс төржилтгүй, эрүүл байлгах вэ. Хэрхэн яаж зөв байлгах вэ. Хэрхэн яаж өгөөжтэй, хүртээмжтэй байлгах вэ гэдгийг бодлого, шийдвэрийн түвшинд яаж шийдэх ёстойг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг бол тэр. Эдийн засаг, уул уурхайн салбарын мэргэшсэн чадварлаг боловсон хүчнүүд ч Д.Сумъяабазарыг үнэлж, үгээ хэлсэн нь цөөнгүй.

Улс төрд хөл тавьсан эхний үед түүнийг бөх гэдгээр нь харах, тодорхойлох хандлага байдаг байсан нь үнэн. Харин тэрбээр бүтэн аравны туршид Монголын төрд зүтгэхдээ түмний төлөө ажилласаар байгаа, цаашид ч ажиллах төрийн хүн гэдгээ бүрэн нотолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ