Д.Сумъяабазар : Залуу гэр бүлийг 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна
2020.06.15
Орон нутгийн хөгжил

Д.Сумъяабазар : Залуу гэр бүлийг 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна

МУ-ын нийт хүн амын 10 хувь нь  Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Гэвч иргэдийн  80 орчим хувь гэр хороололд амьдарч байна.

УИХ-ын  28 дугаар тойрогт  УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн  Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, МАН-ын бага хурлын гишүүн П.Анужин нар нэр дэвшиж байгаа. 

Нэр дэвшигчид МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж иргэдээ орон сууцанд хамруулах боломжтой гэдгийг онцолж байна.  Тухайлбал СХД-ийн наймдугаар хороонд байрлах Гүнжийн нуур орчмыг орон сууцжуулах талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар иргэд сонгогчидтой  хийх уулзалтын үеэр ярьж байлаа.

2020-2024 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт Хувь хүний хөгжил, орлого  руу чиглэсэн бодлогын бичиг баримт гарчээ.

  • -Бага орлоготой иргэдэд тохирсон хөтөлбөр,
  • -Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөр,
  • -Анх удаа орон сууцны зээлд хамрагдаж байгаа залуу гэр бүлээ дэмжсэн хөтөлбөр гээд нийт  150000 айлыг  орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжихээр зорилт болоод байгаа аж.

Анх удаа  орон сууцны зээлд хамрагдаж байгаа ажилтай орлоготой, нийгмийн даатгалаа тогтмол төлдөг залуу гэр бүлийг 4-6 хувийн хүүтэй  орон сууцны зээлд хамруулах  бодлогыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн байна. Энэ нь залуу гэр бүлээ дэмжих, нийгмийн дундаж давхаргаа түлхүү хөгжүүлж бодлогоор дэмжих, гаргаж ирэхийг зорьжээ.

Өнгөрсөн дөрвөн жил МАН-аас сонгогдсон  зургаан гишүүн дүүрэгтээ 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, өмнө шийдэгдээгүй олон асуудлыг шийдсэн. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн асуудал дэд бүтэц, Баянхошуу, Толгойт дэд төв гээд олон асуудлыг бүрэн шийдсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ