МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг иргэд дэмжихээ илэрхийлсээр байна
2020.06.18
Улстөр

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг иргэд дэмжихээ илэрхийлсээр байна

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар тойргийнхоо 3 дугаар хорооны иргэдтэй өнөөдөр /2020.06.17/ уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигчид иргэдийн саналыг сонсож, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ж.Ганбаатар уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр 2016-2020 оны УИХ-д иргэдээ төлөөлөхдөө санаачилж батлуулсан хуулиуд, тэдгээрийн ач холбогдол, Баянгол дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Лүндээжанцан 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Баянгол дүүрэгт өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барих, цэвэр усны худаг нэмж, ая тухтай амралтын бүс бий болгох гэсэн зорилтууд тусгагдсан болохыг онцолж хэлэв. Нэр дэвшигч Х.Ганхуяг “Алсын хараа-2050” Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт хугацааны бодлогын талаар, ялангуяа эдийн засагтай холбоотой заалтуудыг эдийн засагч, судлаач хүний хувьд боловсруулсан тухайгаа ярьсан юм.

Иргэдийн зүгээс “МАН-аас нэр дэвшигчдийг шударга, бүтээлч, үнэнч баг байж чадна, итгэл даах хүмүүс тул тэдэнтэй хүчээ нэгтгэе” хэмээн уриаллаа.

Уулзалтад оролцсон иргэдийн сэтгэгдлээс…

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн П.Энхмөнх: Аливаа ажилд чин шударга, үр дүнтэй ажилладаг гэж Ж.Ганбаатар нэр дэвшигчийг хардаг

– Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг багаар нь дэмжиж байгаа. Миний зүгээс гурван нэр дэвшигчээ ихийг хийж бүтээнэ гэж харж байна. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийг дэмжинэ гэдэг нь өмнөх Засгийн газрын дуусаагүй ажлыг үргэлжлүүлэх өндөр ач холбогдолтой гэж бодож байна. Иймдээ ч энэ жил чухал сонголт хийх жил биз ээ. Аливаа ажилд чин шударга, үр дүнтэй ажилладаг гэж Ж.Ганбаатар нэр дэвшигчийг харж байгаа бол Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг хууль тогтоох энэ Засгийн газар нэн шаардлагатай гэж үзэж байна.

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн Ч.Сувд: Шударга, бүтээлч багийг багаар нь дэмжинэ

– 2020 оны сонгуулийн жил үнэхээр онцлог харагдаж байна. Манай Баянгол дүүрэгт Монгол Ардын намаас дэвшиж буй Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар нь бизнес болон хуулийн салбартаа амжилттай ажиллаж байгаагаараа давуу талтай санагдаж, эдгээр гурван нэр дэвшигчийг багаар нь сонгохоор шийдээд байна. Ж.Ганбаатарын хувьд бизнесийг багаас нь эхэлж, өндөр амжилтанд хүрсэн тууштай залуу гэж харж байна. Харин Д.Лүндээжанцанг хууль тогтоох байгууллагад олон жил ажилласан туршлагатай, Х.Ганхуяг шинэ залуу үеийн төлөөлөл гэж харлаа.

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн Ш.Амарсанаа: Баянгол дүүргийг хөгжүүлэх чадвартай хүмүүс гэж харж байна

– Би Баянгол дүүрэгтээ 30 жил амьдарч байна. Энэ дүүргээрээ маш их бахархаж явдаг. Баянгол дүүргийн иргэдийг бүтээлч, ажилсаг хүмүүс гэж дүгнэж явдаг. Гэвч өнгөрсөн найман жилийн хугацаанд манай дүүргийн хөгжил зогсонги байдалд орсон гэж иргэн хүний хувьд боддог. Тиймээс Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нэр дэвшигчдийг Баянгол дүүргийг хөгжүүлэх чадвартай хүмүүс гэж харж байгаа юм. Тиймээс би энэ гурван нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг сонгохоор шийдсэн.

ШИНЭ МЭДЭЭ